Sage Mongolians
Sage Mongolians
Болормаа Болдбаатар

Welcome to Sage Mongolians

Таныг Болормаа көүчийн 'Sage Mongolians' онлайн холбоонд нэгдэхийг урьж байна.

About Sage Mongolians

Sage Mongolians групп

Сайн уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Sage Mongolians’ группд тавтай морилно уу

Б.Болормаа миний бие энэхүү группээ дэлхий даяар дархан суурьшсан хүндэт үйлчлүүлэгч нарынхаа тогтвортой, тасралтгүй хөгжилд хувь нэмэр оруулах, чиглүүлэх үүднээс нээсэн болно. 

Бие хүнээ шинээр босгон байгуулах, сэтгэл гутрал, санаа зовнилоос ангижрах,  жинхэнэ "би"-ээ дахин олж авах, шинэ улс оронд суурьших, дасан зохицох, хөлөө олох, амжилт өөд тэмүүлэх тун амаргүй. Тэр дундаа энэ бүхнийг ГАНЦААРАА гүйцэлдүүлэх бараг боломжгүй. 

''People heal and thrive in a safe relationship'' Хүн аюулгүй харилцаанд сэтгэлийн эдгэрлийг олж, дэвжин дээшилдэг.

Хувь хүний жинхэнэ хувьсал, өөрчлөлтөд сэтгэл зүйн аюулгүй, эрүүл харилцаа хамгийн чухал. 

Сэтгэл засал, ментал фитнесс, көүчинг үйлчилгээ хүний зүрх сэтгэлийг нээдэг. Ийнхүү зүрх сэтгэл нь нээлттэй болсон хүн бусдад хүлээцтэй хандаж, өсөн дэвших чин хүсэл төрж эхэлдэг тул бусдад аюулгүй, тайван мэдрэмжийг төрүүлэх нь бий. Ийнхүү нэг нэгэндээ аюулгүй, тухтай мэдрэмжийг төрүүлж, хүлээцтэй, тайвнаар хандан хамтдаа хөгжицгөөе.

Та ганцаараа  зүтгэж, цаг хугацаа, эрч хүч, санхүүгээ битгий үрээрэй. Зорилго, зүрх сэтгэл нэг бусадтайгаа хамт тууштай, урамтай, зоригтой, эрч хүчтэй, зогсолтгүй урагшлаарай.

Хүний зовлон, жаргал адилхан байдаг. Та ганцаараа биш шүү.

Энэхүү группд нэгдсэнээр ТА:

  • Хувь хүний хөгжлийн сүүлийн үеийн үр дүнтэй арга аргачлалд суралцан, амьдралдаа хэрэгжүүлнэ. 

  • Ажил, амьдралдаа бодит өөрчлөлт авчрах чалленжид хамрагдана. 

  • Өөрийгөө тогтмол сорино.

  • Болормаа көүч болон бусад үйлчлүүлэгч нартай нь хамтдаа тасралтгүй хөгжинө. 

  • Бүхий л сургалт үйлчилгээ, онлайн болон видео хичээл, лайв, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авна.

  • Дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа Монголчуудтай холбогдоно, нөхөрлөнө, хамтдаа суралцана. 

  • Өөрийн сурсан мэдлэг туршлагаа бусадтай хуваалцана, туршлага хуримтлуулна. 

  • Танилын хүрээллээ тэлж, өмнө олж хараагүй боломж, чадамжаа нээн илрүүлнэ. 

Миний тухай

Б. Болормаа миний бие олон улсын зэрэгтэй көүч бөгөөд Торонто хотын ойролцоох Кэмбридж  хотод гэр бүлийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн гишүүдэд хайртай охин, хань маань бас  Монголоос ирсэн Скади, Фрэяа гэсэн хоёр нохой багтана. 

Миний хөтлөн явуулж буй подкастын эхний дугаарыг эндээс үзнэ үү 

Video

Миний тухай илүү дэлгэрүүлж уншихыг хүсвэл https://www.bolormaa.ca сайтад зочилоорой. 

Зочноор орж байсан подкаст 

Video

Үйлчилгээний тухай

Үйлчлүүлэгч нартаа сэтгэл засал, көүчинг, сургалт, тархины фитнесс гэсэн үйлчилгээ үзүүлж байна. 


"Resilience" 3 сарын цогц хөтөлбөр 

9 сард эхлэх хөтөлбөртөө элсэлт авч байна. 

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Ганцаарчилсан сэтгэл заслын үр дүн

Сэтгэл засал авсаны дараа 21 хоног бичлэгээ сонсоод өөртэйгөө ажиллаад көүчтэйгөө холбогдоод асуугаад явдаг. Яг нэг өдөр хамаг юм маань сэдрээд гүн сэтгэлийн хямралд орсон. Ерөөсөө өөрийгөө тайвшруулах гээд чадахгүй уйлаад л уйлаад л байсан өөрөөсөө ч айх шиг болсон. Маргааш өглөө нь сэтгэл санаа маань хэвийн болчихсон тайвширчихсан байсан. Яг л уламжлалт эмчилгээ хийлгэхээр өвчин нь сэдрээд эдгэрдэг гэдэг шиг. Одоо би урьдны өөртэйгөө харьцуулахад өөрийгөө тайвшруулж чаддаг, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ямар байгааг мэддэг яаж аргадахаа мэддэг болсон. Сэтгэл засал аваад өөртэйгөө ажиллаад 21 хоног болоход надад дараах өөрчлөлтүүд гарсан байсан. 

  • Өөрийгөө хайрлаж өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч өөрийгөө шүүмжлэхээ болисон. Хэзээнээс өөртөө сэтгэл дундуур байх болсоноо ч ойлгосон. Нэг ёсондоо суурь шалтгаанаа олсон гэсэн үг. 

  • Харилцааны тал дээр ойлголцож ирсэн. Найз нөхөд, гэр бүл, хайрын харилцаан дээр хүртэл. Өөрийгөө ойлгоогүй хүлээн зөвшөөрөөгүй хүн бусдыг ч хайрлаж байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна лээ. 

  • Ирээдүйд юу хиймээр байгаагаа ойлгосон. 3н зүйл дээр яг төвлөрч ирээдүйн карьерээ төсөөлөөд байна. 

Амьдралаа шинээр харах боломжийг бүтээж өгсөн Болормаа көүчдөө маш их баярлалаа.

Вэбсайтаас нь мэдээлэл аваад, утсаар ярьж үзсэн. Хурдан хугацаанд өөртөө өөрчлөлт хийх боломжтой сэтгэл засал хийх боломжтой гэдэг нь их таалагдсан. Мөн би ЛГБТИК+ хүн учраас энэ тал дээр хомофобик, үзэн яддаг хандлагатай байх вий дээ гэж их санаа зовж байсан. Харин эсрэгээрээ байгаагаар минь хүлээж авсанд их тайвширч, итгэж болох юм байна гэдгийг мэдэрсэн.

 Ажлаа маш ихээр хойшлуулж, хаширчихсан байсан. Сэтгэл зүйн хувьд нэлээн сөрөг хандлагатай, итгэл найдваргүй байсан. Мөрөөдөх, ирээдүйгээ сайхнаар төсөөлөх гэх мэт юмыг бүр мартчихсан байсан. Үүнээс нь гадна байнга надад байдаг байсан том асуудал нь ээж. Ээжтэйгээ үргэлж харилцаа муутай, яахаа мэдэхгүй олон жил болсон.

Шууд нөлөө гарсан юм нь гэвэл ээжийгээ уучилсан бас ойлгосон. Гомдол тээгээд байхгүйгээр амьдарж байгаа. Мөн ажлаа хойшлуулах нь нэлээн багассан. Хамгийн гоё юм нь гэгээлэг ирээдүйгээ мөрөөдөж байгаа.

Үйлчлүүлэгч Х

Групп сэтгэл заслын сэтгэгдэл 

Video

Self-love challenge сэтгэгдэл

 

Video

Холбоо барих

Website: https://www.bolormaa.ca/

Facebook:Clarity Coaching & Transformational Therapy Mongolia

Instagam:https://www.instagram.com/bolormaacoach/

Youtube:https://www.youtube.com/channel/UC761g09TmT9oxgzS6SIKXaw?view_as=subscriber